Monday, June 20, 2011

Интернэт ашиглан хэрхэн Мэдлэгээ өргөжүүлэх вэ?

Интернэт гэдэг агуу том сүлжээ бидэнд асар их мэдээллийг чөлөөтэйгээр авах боломжийг олгодог. Интернэтээр дамжуулан мэдлэг боловсролоо өргөжүүлнэ гэдэг сайхан санаа.

Гэвч та хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ зөвлөмж танд туслах болно.
Алхмууд:
1. Унш. Ном гэдэг ертөнцийг харах цонх гэдэг тэгвэл бид интернэтээр дамжуулан тэр ертөнцийг харах боломж байна. Доор бид онлайнаар ном унших боломж бүхий вебсйатуудыг жагсаалаа.
• http://www.elibrary.mn/         • http://sit.num.edu.mn/        • http://www.internom.mn
Энэхүү вебсайтуудад шинээр орчуулагдсан болон унших хэрэгтэй бүхий л номууд бий. Хэрэв та англи хэл дээрх номнуудыг сонирхожбайвал:http://www.adherents.com/people/100_novel.html вебсайтаар зочлоорой 100 топ зохиолыг унших боломжтой байгаа.


2. Та сонирхолтой санагдсан номоо сонгож авсан бол үүнийг худалдаж авч болох буюу компьютертаа татаж авч уншиж болно.
3. Хэрэв та ном онлайнаар уншихаас бага зэрэг төвөгшөөж байгаа бол англи хэлний мэдлэгт тань давхар тус болохоор audio ном бүхий вебсайтуудаар зочилж заавал үзээрэй. Та ажлаа хийхийн хажуугаар номоо давхар сонсох бүрэн боломжтой.
4. Интернэтээр хөгжим сонс. Та дуу хөгжмөөс шинэ төрлийн мэдрэмж, эрч хүчийг олж авахаас гадна олон сайхан хамтлагуудыг таалах болно. Үнэгүй мр3 дууг Download.com-ээс татаж авч болно. Монгол дуунуудын хувьд www.ontoli.com , www.horom.com ,www.hehe.mn , mongolduu.com зэрэг вебсйтуудаас татах боломж байдаг.
5. Онлайнаар хичээлд суух. Их сургууль, сургуулиудын өргөтгөлд нь лекц материал нь үнэгүй татаж авахаар тавигдсан байдаг. Энэ нь таньд мэдлэгээ өргөжүүлэхэд асар их боломжийг олгож байгаа бөгөөд өөрийн мэргэжлийн дагуух хичээлүүдийг татаж авч судлах боломжтой. http://www.oculture.com/2006/10/university_podc.html энэхүү вебсайтад орон сонирхож үзээрэй.

6. Онлайнаар боловсролын холбогдолтой кинонууд үз. Одоо их сургуулиуд өөрсдийн лекц болон материалаа видео хэлбэрээр хийгдсэн татаж авахад үнэгүй жижиг хэмжээний кино болон интернэтэд тавигддаг болсон. Мөн та educational film гэсэн хайлтыг youtube, google-ийн видео хайлтаар хайн түүхийн холбогдолтой, шинжлэх ухааны гэээд олон мэдлэгийг тань өргөжүүлэх видеог үнэгүйгээр үзэх боломжтой. Доорх вебүүдийг санал болгож байна.http://www.filmannex.com/movie/film/ , http://www.atomfilms.com/home.jsp
7. Өөр хэл дээр кино үз. Аливаа орны соёл, хүмүүс гээд олон зүйлсийг мэдэхэд тань хэл зайлшгүй хэрэг болно. Өөрийн сонирхол дээр үндэслэн мөн ирээдүй хэтээ төлөвлөн та ямарваа нэг гадаад хэл судлах хэрэгтэй. http://www.word2word.com/coursead.html энэхүү вебсайтад хэл үнэгүй сурах боломжтой зочлоод үзээрэй.

Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна.

1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.

2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.

3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.

4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.

5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод.Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.

6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл,өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.

7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Иймээс гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг цэгцэлсэн нь дээр.

8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.

9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг чөлөөт цагаар амжуулах ёстой.

10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.


11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр. Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж,сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхдүүдийн шинэ сэтгэлгээг мартаж дүүнг болсон байж болно. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.

Зөв шийдэл сургалтын төвийн танилцуулга

МАНАЙ ТӨВ НЬ  2010 ОНД БАЙГУУЛАГДСАН БӨГӨӨД ХҮҮХДИЙН БОЛОВРОЛ, ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ. ЭНЭ 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД МАНАЙ ХАМТ ОЛОН  250 ГАРУЙ ХҮҮХДҮҮДТЭЙ ТУЛЖ АЖИЛЛАСАН БАЙНА.

БИД НЭГЭН ЗҮЙЛИЙГ ДУРЬДАХАД ТААТАЙ БАЙНА.  ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, НЭН ЯДУУ, БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДҮҮДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР СУРГАДАГ БӨГӨӨД ТЭД ЖИРИЙН НЭГЭН АЙЛЫН ХҮҮХДҮҮДИЙН АДИЛ СУРАЛЦАХ, МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БИД БҮРДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА.

ЗОРИЛГО:   Нийгэм, сэтгэл зүйн хувьд тогтвортой, зөв хүмүүжил, боловсролтой, харилцааны өндөр соёлтой, удирдан дагуулах чадвартай иргэн төлөвшүүлнэ.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
  • Хүүхдийн хичээлийн хоцрогдлууд арилгах.
  • Хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил олгох зорилгоор сэтгэл зүйн хичээлийг үндсэн хөтөлбөрт оруулан заадаг.
  • Гэр бүл, сургууль болон найз нөхдийн дарамт, шахалт орсон, сэтгэл зүйн тусламж хэрэгтэй хүүхдүүдэд ганцаарчилан зөвлөгөө өгдөг.
СУРГАЛТЫН ТӨРӨЛ:
  • АНГЛИ ХЭЛ
  • МОНГОЛ ХЭЛ
  • МАТЕМАТИК
  • ФИЗИО
  • ХИМИ 
  • БИОЛОГИЙН ХИЧЭЭЛҮҮДЭЭР ХОЦРОГДОЛ АРИЛГАХ, ГҮНЗГИЙРҮҮЛЭХ, ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ СУРГАЛТУУДЫГ ЯВУУЛДАГ.
МАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:
  • МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРЛАГ БАГШ НАР
  • 1 ЭЭЛЖИНД 8 ХҮҮХЭДТЭЙГЭЭР ЧАНАРТАЙ СУРГАЛТЫГ ЯВУУЛДАГ
  • ХҮҮХЭД НЭГ ДОРООС ЦОГЦ СУРГАЛТЫГ АВАХ БОЛОМЖТОЙ
  • ЦАГ, МӨНГӨӨ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ
  • ӨӨРИЙН БОЛОМЖИТ ЦАГАА СОНГОН СУРАЛЦАХ
  • СЭТГЭЛ ЗҮЙН СОНИРХОЛТОЙ ХИЧЭЭЛ, СУДАЛГАА, ЗӨВЛӨГӨӨГ ӨГДӨГ
  • ЭРЧИМЖҮҮЛСЭН БОЛОН ХАГАС ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫГ ӨӨРИЙН ЦАГ ЗАВТ ТОХИРУУЛАН СОНГОЖ БОЛНО.
СУРГАЛТЫН ТӨРӨЛ:
  • ГАНЦААРЧИЛСАН
  • ГРУППЫН
ХОЛБОО БАРИХ:
  • ХАЯГ: УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, 8-Р ХОРОО, ЗАЛУУЧУУДЫН ӨРГӨН ЧӨЛӨӨ, 36-46
  • УТАС: 976-11-313444, 976-98638347